Леди Гага бугуйвч зарж, япончуудад тусална
24 настай дуучин бүсгүй Леди Гага газар хөдлөлтөд нэрвэгдсэн япончуудад гараа сунган туслахаар шийджээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Японы төлөө залбирья” гэсэн бичигтэй хуванцар бугуйвчийн зураг тавиад, шүтэн бишрэгчдээ худалдан авахыг уриалжээ. “Миний бяцхан мангасуудаа! Энэ бугуйвчийг худалдан авч, япончуудыг дэмжээрэй! Хүссэн үнээ өгөөд л бугуйвчаа ав. Бугуйвчинд ирсэн мөнгө тэр чигээрээ газар хөдлөлтөд өртсөн япончуудад тусламж болон очих болно. Бугуйвчийг гуравдугаар сарын 25 хүртэл захиалах ёстойг анхаарна уу. Та бүхний захиалсан бугуйвчийг 25-нд илгээх болно” гэж тэрээр цахим хуудастаа бичжээ. Одоогоор Леди Гагагийн энэхүү санаачлагыг Жастин Бибер, Ким Кардашьян нар дэмжиж буйгаа илэрхийлээд байна.
Леди Гага өнгөрсөн Гаитид болсон газар хөдлөлтөд өртсөн иргэдэд 3 сая ам.долларын тусламж мөн олгож байсан билээ.
Р.Гэгээ
бичсэн: admin төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх
Бичлэг
