avatar

Мэрайя Кэри ихэр хүүхдийнхээ үдэшлэгийг нижгэр хийлээ

2011-03-14,19:00
Нэрт дуучин Мэрайя Кэри ихэр хүү, охин төрүүлэхээр бэлдэж байна. 41 настай дуучин бүсгүй, 31 настай нөхөр Ник Кэнноныхоо хамт эцэг, эх болох өдрөө тэсэн ядан хүлээж байгаа ажээ. Америкт амаржихаасаа сарын өмнө Baby Shower хэмээх үдэшлэг хийдэг уламжлал бий. Энэ үдэшлэгт уригдсан зочид ирээдүйн эхэд хэрэгтэй бүхнийг бэлэглэдэг уламжлалтай. Угж, чивхнээс авахуулаад олон хүүхэдтэй эхчүүд туршлагаасаа хуваалцаж, сургамж зөвлөгөө өгсөнөөр энэхүү үдэшлэг оргил үедээ ордог.
Мэрайя энгийн нэгэн бүсгүй биш дэлхийн хэмжээний од тул түүний үдэшлэгт уригдсан зочид томоохон бэлэг өгчээ. Тэд тансаг зочид буудал хөлслөн үдэшлэгээ хийсэн гэнэ. Мөдхөн амаржих Мэрайя үдэшлэгтээ Роберто Каваллигийн даашинзаар гоёсноос гадна дэлхийн 50 гаруй улсаас шүтэн бишрэгчид нь бэлэг илгээсэн аж.
“Энэ үдшийг би хэзээ ч мартахгүй. Үнэхээр сайхан байлаа” гэж Мэрайя хэлсэн бол түүний нөхөр, хэвлий дэх үрийнх нь эцэг Ник байн байн хайртынхаа бэлхүүсээр тэвэрч, цодойсон гэдэс дээр нь үнсэж байжээ. Мэрайя дөрөвдүгээр сарын сүүлчээр амаржих юм байна.

бичсэн: admin төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
 
xaax